Н.Учрал: 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал "Өнөөдрийн хуралдаанаар "шил" ажиллагааны хэрэгжилтийн талаарх танилцуулга хийлээ. Барилга хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг өнөөдрөөс shilengov.mn сайтад ил тод байршуулж байна. Аймгуудад ажиллаж 4721 дүгнэлт, дүүргүүдэд 3683 дүгнэлт гаргасан. Мөн 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна.

Үүнээс

  • 35.92 хувь нь орон сууц
  • 21.92 хувь нь аялал жуулчлал, амралт сувилал
  • 13.59 хувь нь үйлчилгээний зориулалттай барилга байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
42091