
АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2023.08.28/ Төрийн ордонд хуралдаах гэж буй. Хурлыг 12:00 цагт товлосон бөгөөд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм.
Тэгвэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа АН-ын дарга Л.Гантөмөр "АН-ыг сөрөг хүчин гэж харах хэрэггүй. Энэ нам бол эрх баригч нам байх ёстой. Би хэн нэгэн эрх мэдэлтэй хүнд хамаагүй. Би бол Л.Гантөмөр. Намайг том бизнес хийдэггүй, мөнгө муутай хүнийг хэн нэгний хамаатай хүн гэж л хардаг юм шиг байгаа юм" хэмээжээ.






































