ХӨШИГНИЙ АРД: С.Ганбаатарыг АН-ын тэргүүн дэд дарга болго гэж Х.Баттулга шахжээ

Arslan.mn

АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2023.08.28/  Төрийн ордонд хуралдаах гэж буй. Хурлыг 12:00 цагт товлосон бөгөөд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм. 

Эх сурвалжуудын хамгийн сүүлд мэдээлснээр АН-ын Тэргүүн дэд даргаар Сангийн сайд асан С.Баярцогтыг томилж магадгүй байгаа аж.

Мөн генсекээр ажиллаж байсан Ч.Өнөрбаярыг хууль хариуцсан дэд даргаар томилох бололтой. Мөн хэвлэл мэдээлэл хариуцсан дэд даргаар НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нарын нэр яригдаж эхэлжээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарын нэрийг намын тэргүүн дэд даргад оруулж, батлуул гэсэн шахалтыг АН-ын дарга Л.Гантөмөрт үзүүлж эхэлжээ.

Тун удахгүй ҮБХ-ны хурал эхлэх бөгөөд хурлаар дээрх нэрс эцсийн байдлаар тодорхой болох юм. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
42479