
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулахад хэрэгжүүлж буй богино, дунд хугацааны ажил, бодлогыг танилцуулж байна.
Тэрээр хотын түгжрэлийг бууруулах тухайд таван гол бодлогын асуудалд төвлөрөн ажиллаж байна. Судалгаагаар нийслэлд өдөрт 2,8 сая зорчих хөдөлгөөн хийгддэг. Парк тээврийн шинэчлэл хийж үйлчилгээний стандартыг өөрчилснөөр автобусанд суух иргэдийн хувийг 50-д хүргэх бодлого барин ажиллаж байна.
Намайг юу хийсэн бэ гэж асууж байна, хамгийн их ажилласан хүн нь би. Ер нь түгжрэлийг бууруулахад инженерийн арга ухаан, соён гэгээрүүлэх арга, албадлагын гэсэн гурван аргыг олон улсад хэрэглэдэг. Би бүгдийг хийж байна гэв.






































