М.Тулгат: Яг үнэндээ дэд дарга, Улстөрийн зөвлөлд батлагдах нэрсээс айж байна

Arslan.mn

АН-ын ҮБХ-ны хурал хаалттай болж байна. Хуралдааныг нээж, АН-ын дарга Л.Гантөмөр үг хэлсэн. 

Тэгвэл энэ үеэр тус намын гишүүн М.Тулгат "Яг үнэндээ дэд дарга нар, Улс төрийн зөвлөлд батлагдах нэрсээс айж байна шүү. Эвгүй гишгэвэл хагарч, нам бүр дампуурах дээрээ тулчих гээд зовлонтой байгаа учраас, тал талд буулт хийсэн эрээвэр хураавар балай бүрэлдэхүүн гарч ирэх байх.

Өнөөдрөөр бүх юм дуусчихгүй. Бид ажиллана. Амьдрал дээр, тэр дундаа улстөрд амар хялбар юм гэж байхгүй. Албан ёсны даргатай болоод авсан. Тултал ажиллаж байж л санасандаа хүрнэ, намаа өөрчилнө" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
42509