Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр ТЭРГҮҮНЭЭ СОНГОНО

АН өчигдөр Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж удирдлагын багаа бүрдүүлсэн. Харин өнөөдөр АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хуралдаж тэргүүнээ сонгохоор төлөвлөжээ. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнгөрсөн хавар ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдээд байсан юм.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, УИХ-ын гишүүн асан "Фортуна" Н.Батбаярын охин Б.Жаргалан нар өрсөлдөж байгаа ажээ.

УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахаар болсон учраас Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болно гэдэг 2024 онд УИХ-ын гишүүн болно гэсэн үг гэхэд хэлсдэхгүй. Учир нь, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн нь албан тушаалаараа намын жагсаалтад дээгүүр бичигдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
42525