
Тэтгэврийн шинэчлэлд хохирогч ахмадууд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ахмадын төлөөлөл "Тэтгэвэр нэмэгдлээ гэх ч 5-10 мянга, 30-40 мянган төгрөгөөр нэмэгдэж, зарим нь хасагдаж бодогдож байна.
Монгол Улсад 330 мянган ахмад өндөр настны тэтгэвэр авдаг ба тэдний 270 гаруй мянга нь 500-600 мянган төгрөг авч байна.
2023 оны зургаадугаар сарын 21-нд гарсан тогтоолын дагуу итгэлцүүрээр цалин нэмж, 10 хувиар нэмэх талаар мэдээлэлд ахмадууд ихэд баяртай байсан ч долоодугаар сард тэтгэвэр буухад ихэнх ахмадын тэтгэвэр 500-600 мянга байсанд урам хугарсан.
Жишээ нь миний 562 мянган төгрөгийн тэтгэвэр 4000₮-өөр нэмэгдээд 564 мянган төгрөг болсон." гэв.






































