Автобусны хөнгөлөлттэй картыг өмнө нь авч байсан оюутан дахин захиалахдаа НҮНТ-д хандана

Arslan.mn

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлөлттэй зорчдог болсон. Энэ хичээлийн жилд автобусны хөнгөлөлтийн эрхтэй картын захиалгыг E-Mongolia платформоор өнөөдрөөс авч эхэллээ.

Зөвхөн их, дээд сургуулийн бакалаврын /дипломын/ болон бакалаврын өдрийн ангид шинээр элсэн суралцагчид, анх удаа тус картыг авах гэж байгаа тохиолдолд цахимаар захиалах боломжтой.

Шаардлага хангасан оюутнууд E-Mongolia гар утасны аппликэйшн болон e-mongolia.mn порталаар нэвтэрч “Оюутны автобусны карт захиалах” үйлчилгээг сонгон картаа захиалах юм.

Харин автобусны хөнгөлөлттэй картыг өмнө нь авч байсан оюутан дахин захиалахдаа Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдэд/НҮНТ/ хандах шаардлагатай. Оюутны мэдээлэл бүртгэгдээгүй тохиолдолд сургуулийнхаа сургалтын албанд хандан мэдээллээ шалгуулна.

Хөнгөлөлтийн карттай оюутнууд Umoney карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгүүд болон их, дээд сургуулиудад ажиллах явуулын цэг дээр очиж картаа идэвхжүүлнэ хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

E-Mongolia платформоор оюутны автобусны карт захиалах заавар:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
43082