ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны даргаар А.Амаржаргал томилогдлоо

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, чиглүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны даргаар А.Амаржаргал томилогдлоо.

А.Амаржаргал нь 2001 онд ОХУ-ын Москва хотын Хүнсний үйлдвэрийн их сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн, Хүнсний үйлдвэрийн инженер-технологич мэргэжилтэй, шинжлэх ухааны магистр зэрэгтэй аж.

Түүний хувьд,

  • 2008-2010 онд Москвагийн Хүнсний үйлдвэрлэлийн их сургуульд аспирант,
  • 2010-2014 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Хүнсний аюулгүй байдал хариуцсан улсын ахлах байцаагч,
  • 2014-2022 онд ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-т Хүнсний аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Хүнсний хангамж, экспорт, импорт хариуцсан ахлах мэргэжилтэн, Бодлого төлөвлөлтийн газрын хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн,
  • 2022 оноос ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албанд референтээр ажиллаж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
43096