Samsung $200000-ын шагналтай хөтөлбөр зарлалаа

Кибер халдлага, мэдээлэл алдагдах явдал нэмэгдэхийн хэрээр технологийн компаниуд өөрсдийн сул талыг мэдэхийн тулд, хакеруудад их хэмжээний мөнгөн шагнал амлах явдал өсчээ. Жишээ нь Өмнөд Солонгосын Samsung компани энэ жагсаалтад орж ирсэн аж.

Компани өөрсдийнх нь ухаалаг төхөөрөмжүүд болон түүний үйлдлийн системд ямар нэгэн цоорхой байгаа эсэхийг олж өгсөн хүнд 200 мянган ам. доллар хүртэлх шагнал өгнө хэмээн амлажээ.

Энэ шагналыг авахын тулд 2016 оноос хойш худалдаанд гарсан нийт 38 төхөөрөмжүүд дундаас цоорхой илрүүлэх юм. Galaxy S, Galaxy Note, Galaxy A, Galaxy J, Galaxy Tab цувралууд үүнд багтах бөгөөд S8/S8+, Note 8 загваруудыг мөн хамруулжээ.

Компани цахим хуудсандаа “Бид хэрэглэгчдийнхээ аюулгүй байдал, хувийн нууцыг тун чухал гэж үздэг. Тиймээс Samsung Mobile Security Rewards хөтөлбөрт хамрагдаж, манай бүтээгдэхүүнд байгаа алдаа дутагдалыг олж илрүүлж, хэрхэн сайжруулахыг зааж өгсөн хүнд урамшуулал өгнө” гэсэн аж.

Зөвхөн төхөөрөмж гэлтгүй Bixby, Samsung аккаунт, Samsung Pay зэрэг үйлчилгээнүүдээс ч алдаа илрүүлж болох юм байна. Илрүүлсэн цоорхойн аюулгүйн түвшнийг тодорхойлсны үндсэн дээр 200 ам. доллароос 200 мянган ам. доллар хүртэлх шагнал өгөх аж.

Эх сурвалж: Hackernews

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4310