
Ерөнхий сайд есдүгээр сарын 17-нд Дархан, Сэлэнгийн тариалангийн бүс нутагт ажилласан. Энэ үеэр Засгийн газраас "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат нарын тариалангийн талбайг хашаалахад 9 тэрбум төгрөг зарцуулахаар болсон нь олны бухимдлыг төрүүлж байна.
Тэгвэл энэ талаар сэтгүүлчид Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад, "Хөдөө аж ахуйн салбартай холбоотой асуудлыг салбарын сайдаас нь тодруулах нь зөв. Улсын төсвийн төсөл арга хэмжээг төлөвлөн санхүүжилтийг нэг ч төгрөгийн зөрүүгүй тусгаж өгдөг. Тариалангийн талбай хашаалах санхүүжилт төсөвт тусгаагүй" гэсэн тайлбар мэдээлэл өгөв.






































