Сургуулийнхаа урд, гарцан дээр хоёр сурагч машинд дайруулж нэг нь газар дээрээ нас баржээ

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 41 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа 2 хүүхдийг автомашин дайрчихлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны 2 эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Албан бус мэдээллээр жолооч эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд 115 км хурдтай явж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
43302