АИ-92 автобензиний үнэ Улаанбаатар хотын хэмжээнд нэг сарын дотор нэмэгдэхгүй

 

Arslan.mnОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн орноос бусад бүх улс руу бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглоно гэж мэдэгдлээ. Мэдэгдэлтэй холбоотойгоор УУХҮ-ийн сайд Д.Ганбаатар өнөөдөр мэдээлэл хийв.

Тэрбээр, Монгол улс дизель түлш болон автобензиний Засгийн газраас тогтоосон хэмжээ болох 30-аас дээш хоногийн нөөцтэй байна. 

АИ-92 автобензиний үнэ Улаанбаатар хотын хэмжээнд нэг сарын дотор нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Хөдөө орон  нутагт тээвэрлэлтийн зардал нэмэгддэг. Дизель түлшний нөөц хангалттай байгаа. Хэдийгээр нөөц хангалттай байгаа ч гэсэн ачилт 7-10 хоногт саатахад Монгол Улсад асуудал үүснэ. Үүнийг би ярилцлага бүрдээ хэлж байгаа гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
43330