Мал хариулахаар гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон хоёр малчныг ЭСЭН МЭНД олжээ

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум Харговь багийн “Бэлийн даваа” гэдэг газарт тус сумын харьяат малчин Х /эрэгтэй, 60 настай/, С /эмэгтэй, 45 настай/ нар есдүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагийн орчим явганаар мал хариулахаар гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлага 19:30 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагч, сумын мэргэжлийн ангийнхан малчин Х/эрэгтэй, 60 настай/, С/эмэгтэй, 45 настай/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 21:45 цагт гэрээсээ зүүн хойд зүгт 6 км зайтай газарт эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
43473