Эзэн Чингис хааны өлгий нутгаар “АЛТАН ЦАГАРИГ” татуулан аялсан “20К клуб“

Arslan.mn

Амьдрал бол аялал-аялал бол дурсамж. Бид сайн сайхан бүхнийг дурсаж, тэтгэгдэж, цээж хөндүүр олон өдрүүдийг даван туулдаг. Тиймдээ ч би аялах дуртай.

Тэгвэл энэ удаад цахим орчинд хэдийнээ өөрсдийн гэсэн брэндийг үүсгээд амжсан “20К” клубын хамт олонтой танилцан “Эх түүхийн замаар” нэртэй өвөрмөц аялалд оролцон, нэгээхэн хэсэг нь боллоо. Тэдэнтэй анх сонирхолтой тохиолдлоор танилцсан ч энэ удаагийн аялал түүнээс ч сонирхолтой өрнөснийг нуух юун.  Анх Хэнтий аймаг явах уу гэдэг саналыг тавихад нь өөрийн эрхгүй л “Тэгье л дээ” гэдэг үг амнаас гарчихав. Хэнтэй, ямар ажлаар, яаж явахаа мэдээгүй ч би зөвшөөрчихсөн. Аялалд ирэхдээ өнгөлөг хувцаслах ёстой нь хамгийн догь санаа байв. Хөдөө явахаараа л бид хар хувцас түүгээд чемодандаа чихчихсэн байдагсан. Гэтэл энэ удаад би хамгийн өнгөтэй дурсамжаа цуглуулахаар хамгийн өнгөлөг хувцаснуудаараа чемоданаа дүүргэв. 

Гэтэл 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй багийн нэгээхэн хэсэг болсноо очсон даруйдаа л мэдлээ. Эдгээр хүмүүсээс хэнийг нь ч танихгүй тул эхлээд жаахан бишүүрхэнгүй байсан ч төд удалгүй тэд намайг эгнээндээ өөрийн мэдэлгүй л шингээгээд оруулчихав.

Ингэж бид Хэнтий аймгийн зүг хөдөлсөн юм. Ийм олон хүнийг нэгэн цагт цуглуулж, нутаг орныхоо сайн сайхныг танилцуулсан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц. Чогсомжав, Соёл урлагийн Газрын дарга Т.Зулбаатар болон АДБХХЧ-ын хамт олон Чингис хаалган дээр угтан авсан та бүхэндээ талархал илэрхийлье.    

Arslan.mn

Бид аялалаа Хэнтий аймгийн төв Чингис хотоос эхлүүлж, Батноров, Дадал, Биндэр, Цэнхэрмандал зэрэг сумдаар зочилж, Монголын түүхийн дурсгалт өв соёлууд болон байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцан, Эзэн Чингис хааныхаа түүхээр гурван хоногийн турш аялсан гайхалтай сайхан үнэтэй цаг мөчийг өнгөрөөлөө.

Arslan.mn

Энэ үеэр 20К клубын хамт олноос Хэнтий аймагт 12 боть номыг гардуулж, сурах чармайлттай, хичээл зүтгэлтэй хоёр хүүхдийг гадаадын Их, дээд сургуульд 100 хувь үнэгүй суралцах эрхийн бичгийг гардуулан өгсөн юм. Тэд зүгээр нэг аялаад өнгөрсөнгүй, нийгмийн сайн сайхны төлөө мөн адил сэтгэл зүрхээ зориулдаг нь эндээс харагдана.

Ташрамд дурдахад 20К клуб нь анх 2015 онд үүсэн байгуулагдсан бөгөөд  20 мянга болон түүнээс дээш дагагч бүхий олон сүлжээнд идэвхтэй оролцдог жиргээчдийн, нөхөрлөлийн нэгдэл хэлбэрээр байгуулагдаж байсан.

Энэхүү клуб нь сошиал орчинд эерэг манлайллыг бий зохистой хэрэглээг дэмжих замаар Монголын цахим орчны хөгжилд хувь нэмрээ оруулах зорилго бүхий нөхөрлөлийн нэгдэл хэлбэрээр ажиллаж байгаа аж.

Одоогоор тус клуб нь соёл урлаг, улс төр, нийгмийн зэрэг бүхий л салбарт амжилттай ажиллаж, өөрсдийн өнгө төрх, орон зайг бий болгосон 300 орчим гишүүнтэй. Олон нийтийн сүлжээний платформ болох Твиттер/Х-апп/-ээр зөвхөн хязгаарлагдах бус Фэйсбүүк, Инстаграмм, Тик ток зэрэг бусад платформд идэвхтэй байдаг хүмүүсээр гишүүнчлэлээ бүрдүүлсэн байх бөгөөд мөн Фэйсбүүкийн шилдэг хуудасууд, бүлгүүд, тэдгээрийн админууд мөн адил гишүүнчлэлд нь багтсан байдаг.

Arslan.mn

Миний бие энэхүү нэгдлийн нэгээхэн хэсэг нь болж клубын бүрэлдэхүүнд багтсандаа баяртай байгаа.

Мөн тус клуб нь аль нэг улс төрийн нам, хүчнийг дэмждэггүй боловч бүх нам, хүчний төлөөлөл энэхүү клубт байдаг нь сонирхолтой.

Эцэст нь бидэнд дурсамж л үлдэнэ. Энэ дурсамжийн нэгээхэн том хэсгийг миний өнгөрүүлсэн “Эх түүхийн замаар” аялал эзлэх болно.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
43478