Ц.Ганзориг : Мэдээллийн сайтад шарил хадгалах газрын ажилтантай холбоотой гомдол гарсны дагуу шалгалтын ажил явуулж байна

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн шарил хадгалах газрын ажилтан талийгаачийн ар гэрээс мөнгө нэхсэн гэх гомдол мэдээлэл мэдээллийн сайтаар цацагдсан билээ. Тэгвэл энэ талаар Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн эмнэлзүй хариуцсан дэд захирал Ц.Ганзориг болон Нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч З.Анхтуяа нараас тодрууллаа. 

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн эмнэлзүй хариуцсан дэд захирал Ц.Ганзориг : 

Өчигдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр мэдээллийн сайтад УХТЭ-ийн шарил хадгалах газрын ажилтантай холбоотой гомдол мэдээлэл гарсан байсан. Уг мэдээллийг хараад бид эмнэлгийнхээ талархал, гомдол санал хүлээн авдаг нэгжүүдэд энэ төрлийн гомдол ирсэн эсэхийг тодруулахад гомдол байгаагүй учраас уг мэдээллийг гаргасан сайтын редакцитай очиж уулзсан. Уг гомдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл манай эмнэлэгт огт ирээгүй байсан учраас миний бие, лабораторийн эрхлэгч, тухайн асуудалд нэр холбогдсон ажилтны хамт очсон. Уг мэдээллийн сайтад талийгчийн ойрын эх сурвалж ажилладаг болохыг мэдэж, мэдээллийг дэлгэрэнгүй тодруулах боломж олдсон. 

Манай эмнэлгийн шарил хадгалах газар нь лабораторийн харьяанд байдаг. Одоо бид тухайн өдрийн бүх бүртгэл, бичиг хэргийн хөтлөлтүүдийг давхар шалгаж байна. Шалгалтын дараа удирдлагын багаар уг ажилтанд хариуцлага тооцох эсэх нь шийдэгдэнэ. Хоёрдугаар төв эмнэлгийн хувьд өмнө нь энэ төрлийн гомдол, мэдээлэл огт бүртгэгдэж байгаагүй. Цаашид энэ төрлийн асуудлыг дахин давтахгүйн тулд бид анхаарч ажиллах болно. 

Нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч З.Анхтуяа : 

Бид мэдээллийн сайт дээр гарсан гомдол мэдээллийн дагуу өчигдөр редакци дээр очиж уулзсан. Бид эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу эмнэлгийн захиргаа, тасгийн ажилтнуудтай нэгдсэн уулзалт хийж, шалгах ажлыг эхлүүлсэн. Удахгүй шалгалтын дүн гарч хариуцлага тооцох эсэх дээр шийдвэр гарна. 

Ер нь шарил хадгалах асуудал дээр нэгдсэн мэдээллийг өгөх нь зөв байх. 2002 оны Эрүүл мэндийн сайд, сангийн сайдын хамтарсан тушаал байдаг. Уг тушаалаар нэмэлт үйлчилгээ гэсэн хэсэгт шарил хадгалах төлбөр тооцооны жишгийг үнэлэн тогтоож өгсөн байдаг. Үүнд "төлбөрийн жишиг хэмжээ журмыг батлах тухай" гэсэн заалтын нэмэлт үйлчилгээ 872 дугаар хэсэгт "Шарил хадгалах үйлчилгээ нэг хоногт (эмнэлгийн нас баралтаас бусад тохиолдолд) 28,000 төгрөгөөр тусламж үйлчилгээг явуулна гэж заасан байдаг. Улсын хэмжээнд бүх эмнэлгүүд уг тушаалын дагуу харьяаллын бус шарил хадгалуулахдаа төлбөр авч, эмнэлгийн харьяаных бол үнэ төлбөргүй үйлчилдэг. Цаашид бид үйлчлүүлэгчдэдээ, ар гэрт нь зөв мэдээ, мэдээлэл өгч, асуудлыг тодорхой шуурхай шийдвэрлэж байх тал дээр анхаарна. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
43489