
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр " Би "Тэнүүн Огоо" компанийн захирал А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн төлөөлөл, холбооны тэргүүн гэдэг утгаар ирж уулзсан юм билээ. Миний өмнө сонссон мэдээллээр Дархан-Уул аймгийн хүн юм билээ. Дарханы улс төрчид дэмждэг гэсэн мэдээллийг саяхан авсан. Би автобустай холбоотойгоор тендерт нь юм уу эсхүл зохион байгуулалтын үйл ажиллагаанд нэг цэг ч тавьж ажиллаж үзээгүй" гэв.






































