“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлэн авахаар боллоо

Report.mn image

УИХ-ын чуулганаар өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж дууслаа.

Чуулганы хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн ихэнх нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ж.Батзанданаас бусад гишүүд нь эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "УИХ-ын гишүүдийн гаргах гэж байгаа шийдвэр Монгол улсын сайн сайханд хориг болно" хэмээн сануулсан юм. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр авах асуудлаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 80,3 хувь нь дэмжлээ. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд шилжүүлэн авахаар болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
1
437