Б.Жаргалмаа: Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг ГБХЗХГ нь даргагүй, үүрэг гүйцэтгэгчтэй сууж байна

Arslan.mn

УИХ-ын чуулганаар хүүхэд хамгааллын асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож байна. УИХ-ын гишүүд чуулганы хуралдаантай холбоотой асуулт асууж, үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА дараах байр суурийг илэрхийлсэн юм.

"Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар нь даргагүй, үүрэг гүйцэтгэгчтэй сууж байна. Яагаад төрийн ажил ийм удаашралтай яваад байна вэ. Зам тээврийн сайд С.Бямбацогт руу замын тэмдэг, тэмдэглэгээгээ хийгээд өгөөч ээ, хүүхдүүд машинд дайруулаад байна гэж зөндөө орилоод орсон" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
43712