ФОТО: Олимп, дэлхийн аварга мэргэн буудагчид цэц сорив

 

Монголын эмэгтэй тамирчдаас “Барселон-1992” зуны олимпийн наадмаас хамгийн анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаярын 25 жилийн ой энэ жил тохиож байна. 

Report.mn

Энэхүү түүхт ойд зориулж олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр гавьяатын санаачилсан олимп, дэлхийн аваргууд, Монголын шилдэг буудагчдын нөхөрсөг халз тулаан өнгөрсөн амралтын өдрүүдэд буудлага спортын Аварга клубт болов. 

Энэхүү тэмцээнд Монголын буудагч, гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 192 оноогоор тэргүүлсэн бол Сербийн буудагч олимп, дэлхийн аварга Я.Секарич, Монголын буудагч ОУХМ Ц.Мөнхзул нар 191 оноогоор удаалав. Дараа нь зохион байгуулсан Ази, Европ тивийн багуудын халз тулаанд Д.Мөнхбаяр - Я.Секарич /Серб/ 1:0, О.Гүндэгмаа - М.Гроздева /Болгар/ 0:1, Ц.Мөнхзул - Н.Салуквазе /Гүрж/ 0:1 гэсэн оноогоор Европын баг 2:1-ээр яллаа.

Report.mn

Мөн энэ үеэр Монгол оронд зочлон ирсэн олимп, дэлхийн домогт аваргуудын олимпийн 3 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль, дэлхийн аваргын алтан медалиудыг үзэгч олондоо сонирхуулж, гавьяат тамирчин Д.Мөнхбаярын буудлагын спортын талбарт гаргасан түүхэн амжилтуудын талаар үзэсгэлэн гарсан юм.

Report.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4388