Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асрамжийн төв байгуулах ХАНДИВЫН аяныг эхлүүллээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны жишиг халамж хамгааллын цогцолбор барих талаар “Ачлалт хүүхдүүд” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Report.mn

"Ачлалт хүүхдүүд" ТББ-ын захирал Б.Саранбаатар "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан асрамжийн үйлчилгээ, түр байлгах үйлчилгээ, сэргээн засах гэх мэт үйлчилгээний байгууллага хомс байдаг билээ. Иймд бид "Ачлалт үйлс" хандивын аяныг эхлүүлж байна.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан асрамжийн төв байгуулснаар асаргаа шаардлагатай 60 иргэн, 60-аас дээш насны 20 өндөр настан, түр асрамж шаардлагатай 20 иргэн буюу 100 хүнийг хүлээн авахаар төлөвлөж байна." гэлээ.

Report.mn

"Ачлалт хүүхдүүд" ТББ нь үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байгаа юм байна. Тус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зорилтот бүлгийн ахмад настануудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар нийт 26 өвчтөн байрлан асруулж байгаа юм байна. 

Report.mnReport.mnReport.mnReport.mnReport.mnReport.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4389