
АТГ-аас өчигдөр орой /2023.10.16/ Улаанбаатар хотын ерөнхий архитектор нарын гэрт нэгжлэг хийж, байцаалт явуулж эхэлжээ.
Тодруулбал,
- Хотын ерөнхий архитектор Ц.Тулга,
- Хотын Стандартын газрын дарга С.Төмөрдулам,тус газрын барилга, байгууламжийн ашиглалт, бүртгэлийн ахлах мэргэжилтэн Ц.Тогтохбуян,
- Хотын Стандартын газрын Барилга байгууламжийн ашиглалт бүртгэлтийн ахлах мэргэжилтэн буюу өмнө нь барилга байгууламжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Эрдэнэтуяа,
- Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга асан Ц.Нямцэвээн
- Хотын стандарт, хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан М.Дунгармаа нарийн гэр болон хамаарал бүхий обьектод АТГ-аас нэгжлэг хийсэн байна.
Эх сурвалжийн мэдээллээр “Авлига” хороолол гэж нэрлэгддэг “Аука гарден” хотхонд олгосон зөвшөөрөлтэй холбоотойгоор дээрх асуудал хариуцсан хэд, хэдэн хүнийг байцааж байгаа аж.
Усны сан бүхий газарт “Эм Энд Жи Констракшн” ХХК нь орон сууц барьсан бөгөөд анх худалдаа, нийтийн үйлчилгээний цогцолбор байгуулах нэрээр газар эзэмших явцын дүнд “ орон сууц” болгож өөрчилсөн байдаг. Ингэхдээ ажлаа хүлээлгэн өгөөд удаагүй байгаа Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тус газрын зориулалтыг орон сууцных болгон өөрчлөх эрхийг олгосон гэдэг асуудал яригдаж буй.






































