Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох хуулийн төслийг 30 хоногийн дотор 100 мянган хүн дэмжвэл хэлэлцүүлнэ

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буй талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "УИХ 2022 онд иргэдийн оролцоотой парламент байх зорилтын хүрээнд  D-Parliament.mn цахим системийг эхлүүлсэн. Харин өнөөдөр D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж байна. Иргэдийн оролцоог хангах, зөвлөлдөх механизм юм. 

Ингэснээр хууль тогтоох 77 дахь эрх мэдлийг иргэдэд өгч байна. Эхний сэдэв болгож НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх тухай асуудлыг D-petition системд оруулж байна. Энэ асуудлыг дэмжвэл холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх болно. Одоогоор 19 хүн дэмжлээ. 

Та бүхнийг энэхүү өргөдлийн системд нэвтэрч хууль тогтоох үйл хэрэгт идэвхтэй оролцохыг урилж байна" гэв.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
44043