
Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга буюу шинэхэн Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан “Түгжрэлийн хуультай болно“ хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр "Одоо бид ярихаасаа илүү ажил хиймээр байна. Өчнөөн жил ярилаа шүү дээ. "Ногоон автобус"-ны асуудлыг би сайн мэдэхгүй байна. Үүнийг хууль хяналтын байгууллага нь шийднэ. Автобус буцаах асуудал надад хамаагүй.
Харин түгжрэлийн тухай хуультай болно. Өвлөөс өмнө шинэ автобус оруулж ирнэ" гэв.






































