
Авлигатай Тэмцэх Газраас хэвлэлийн хурал зохион байгуулж, сүүлийн үеийн мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгч байна.
ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайтай холбоотой хэрэгтэй хамт УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг шалгаж байсан ч хэргийг нь тусгаарласан юм. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Т.Бадамжунайгийн хэргээс Ц.Анандбазарын хэргийг тусгаарласан. Учир нь Ц.Анандбазар нь хэд, хэдэн хэрэгт яллагдагчаар татагдсан тул тэдгээр хэргийг нь нэгтгэж шалгах шаардлагатай болсон" гэв.






































