
МАН-ын бүлгээс өнөөдөр /2023.10.30/-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хүүхдийн 100 мянган төгрөгийн асуудал их эмзэг. Тиймээс ийшээ дайрч, энүүгээр оролдож болохгүй" гэж дараах байр суурийг илэрхийллээ.
Эргэн сануулахад, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хэрвээ эцэг эхчүүд зөвшөөрвөл хүүхдийн 100 мянган төгрөгөөс 50 мянгыг нь хүүхдийн үдийн хоолны мөнгөнд авах хувилбар байж болно. Гэхдээ энэ бол зөвхөн санаа. Нийгэм зөвшилцөж, зөвшөөрөх ёстой. Ингэвэл бид цэцэрлэг, сургуулийн бүх хүүхдэдээ үдийн хоол өгч чадна. Төсөвт 230 тэрбум төгрөг нэмж тусгах боломжгүй" гэх мэдээлэл өгч байсан.






































