Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд анхны дээд хэмжээний уулзалтаа хийсний дараа хамтарсан мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлд тэмдэглэснээр талууд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээж, шинэ тогтоол бий болгох талаар онцгойлон хэлэлцжээ.
Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ыг Японы аюулгүй байдал, эдийн засгийн гол холбоотон гэж үзэж буйгаа илэрхийлсэн ажээ. Түүнчлэн Япон улсын автомашин үйлдвэрлэгчид АНУ руу бүтээгдэхүүнээ экспортлоход хүндхэн сорилттой тулгарч байгааг сануулаад үйлдвэрлэгч компаниудын АНУ-д хийж буй хөрөнгө оруулалт, бий болгосон ажлын байрны тоо нь хоёр орны эдийн засгийн харилцаа хэр гүнзгий төвшинд гэдгийг илтгэнэ гэж баталсан байна.
Мөн бүс нутгийн аюулгүй байдлыг сажруулахын тулд гүйцэтгэх үүрэг хариуцлагаа нэмэгдүүлж ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхийг Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нарт үүрэг болгосон байна.
Уулзалтын үеэр АНУ-ын тал хоёр орны хооронд байгуулсан Хамтын ажиллагааны аюулгүй байдлын гэрээний тавдугаар заалтанд тусгасан маргаантай Сенкаку арал Япон улсад харьяалалтайг АНУ хүлээн зөвшөөрч, тус арал руу хийсэн аливаа довтолгоог өөрийн үндэсний аюулгүй байдалд учруулж буй аюул хэмээн үзэх утга бүхий гэрээг дагаж мөрдөхөө уламжилжээ.