
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дэд дарга Б.Баасандорж "Тэтгэвэр, тэтгэмж авах иргэд өргөдөл, цээж, зураг, тодорхойлолтоо барьсан хэвээр байна. Үүнийг иргэний үнэмлэхтэйгээ ирээд л авдаг болгоно.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд группээ тогтоолгохын тулд 2-хон минутын хуралд 1000 гаруй километр зам туулж ирдэг байсныг болиулна. Хоёр удаа хуралддаг байсныг нэг болгоно. Мөн биечлэн оролцох шаардлагагүй" гэв.






































