
УИХ-ын дарга Г.Занданшатар "Эрчим хүч болон агаарын бохирдол, түгжрэл зэргийг тооцоолж дунд сургуулийн хичээлийг 12,1 сард амрааж зун, намрын сард шилжүүлэх талаар судалж үзвэл ямар вэ. Жишээ нь 7 сарын 1 хүртэл хичээллэх, эсхүл 8 сарын 1-нээс хичээл эхэлж болж байна.
Мөн нийслэл дүүрэг, төрийн өмчит албан байгууллагын автомашины хэрэглээг хязгаарлавал ямар вэ гэдэг саналууд ирж байгаа тул ажлын хэсэг анхаараарай гэж хэлье." гэв.






































