ШУУРХАЙ: “Ногоон автобус“-ны хэрэгт Ж.Сүхбаатарыг ЯЛЛАГДАГЧААР татах санал хүргүүлжээ

Arslan.mn

Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны хэргээр 25 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 25 хүн татсанаас дөрөв нь гадаад улсын иргэн аж.

Тухайлбал, ХЗДХ-ын сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван  нарыг “ногоон автобус“-ны хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах санал хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар АТГ-т очиж тайлбар, мэдүүлэг өгсөн байдаг.

Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
44823