Албан тушаал хэрэггүй гэж ам алдсан Ц.Гарамжав Байгаль орчны яамыг “онилжээ”

Засгийн газрыг огцруулсан, огцруулахыг эсэргүүцсэн талууд хаа хаанаа нэгийг бодож, хоёрыг тунгааж эхлэв бололтой. Өндөр дуугаар хариуцлага , шударга ёс ярьж байсан нөхдүүд шинэ Засгийн газрын талаар ганц үг ган хийхээ болив.

Хөшигний цаана   өрнөж буй Ерөнхий сайд,  намын даргын тохироо аль аль талыг  болгоомжтой, аядуу зөөлөн байхаас аргагүйд хүргэж байх шиг. Ерөнхий сайд хэн байхаас хамаараад бялуу хүртэх гэсэн нөхөд хөшигний цаадах томчуудын тохироог чих тавин чимээгүй хүлээж байна.

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн тоо 31. Сэтгүүлчид тэдэнд “Та дараагийн Засгийн газарт орж ажиллах уу” гэх асуулт тавихад бүгд л “Албан тушаалын төлөө яваагүй” гэх үгийг зоригтой хэлж байв. Тэдний нэг бол Ц.Гарамжав. Тэрбээр “Албан тушаал, ямар нэг юм бодож энд ороогүй. Албан тушаал надад хэрэггүй, шаардлагатай бол хийнэ. Түүнээс ямар нэг хувийн эрх ашгийн үүднээс орсон хүн энд нэг ч байхгүй” гэж хариулж байв. 

Гэвч тэрбээр дараагийн Засгийн газарт сайд болох өндөр магадлалтай хүмүүсийн тоонд толгой цохиж яваа сурагтай. Тэгэхдээ бүр Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг онилжээ.

“Монполимет” группийг 18 жил удирдсан, уул уурхайн салбарт 29 жил ажилласнаараа бахархдаг. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар 7 сар ажиллаж, хэвлэлийн хуудаснаа залран олон нийтэд танигдсан гэхэд болно.  Сүүлд 2016 оны УИХ-ын сонгуульд  СХД-ээс нэр дэвшин  ялалт байгуулж  УИх-ын гишүүн болсон намтар түүхтэй.

Уул уурхайн салбарын гэх тодотголтой тэрбээр байгаль орчны салбарыг эртнээс сонирхож эхэлсэн. Энэ сонирхлоо бага багаар ахиулсаар УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллах болсон юм.

Түүнийг сайд болчихсон байхад  гайхаж цочоод   хэрэггүй. “Надад албан тушаал хэрэггүй” гэж ам алдсан ч араас нь “Шаардлагатай бол хийнэ” гэсэн нь цаадах далд сонирхлыг нь бэлхэн харуулчихаж байгаа юм. Хэдхэн хоногийн дараа “Та сайд болохгүй гэж хэлсэн яасан бэ” гэх асуулт тавьбал “надад итгэл хүлээлгэлээ, би хувийнхаа эрх ашгийн төлөө яваагүй” гэх үгээр ам таглах болов уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4489