Иргэн Б.Оросоо замын хөдөлгөөний удирдлагын төвд зочиллоо

СХД-ийн 14 дүгээр хорооны иргэн Б.Оросоо ЗХУТ-ийн урилгаар тус байгууллагын үйл ажиллагаа, хөдөлгөөний нөхцөл байдлын талаар үзэж танилцлаа.

Тэрээр Нийслэл хотынхоо хөгжил, цэвэр цэмцгэр байдал,  нийтийн тээврийн үйлчилгээ соёл, замын түгжрэл, төрийн албан хаагчдын харьцааны соёл зэрэгт чин сэтгэлээсээ санаа зовон суудаг, залуустаа хэлэх үг, саналаа хэлдэг нийгмийн идэвхи сайтай, санаачлагатай иргэдийн нэг төлөөлөл юм.

Arslan.mn

Тэрээр хэлэхдээ:-Иргэн бид явж өнгөрөх 1 л уулзвар 1 л замаа харж төсөөлдөгөөс хотын хэмжээнд ингэж томоор нь харж зохицуулалт хийдэг гэдгийг бодож байсангүй, өөрийн нүдээр харж л итгэж, бас бахархлаа.

Дэлгэц хараад ажиглаж байхад гэрэл дохио, цагдаа 2 уялдаатай тасралтгүй  ажиллаж байна харин түгжрээтэй байна гэсэн мөртөө уулзвар луу шахаж тулж орж байгаа жолооч маань өөрөө энэ түгжрэлийн эх үүсвэр болж байгаагаа мэддэггүйн байна. Жолооч нар маань дүрмээ барьж гол нь гэрэл дохиогоо сонсож хөдөлгөөнд оролцох нь юу юунаас чухал юм байна гэдгийг анзаарлаа гэсэн юм.

ЗХУТ-ийн дарга Д.Одбаяр зочноо хүлээн авч уулзан, байгууллагынхаа үйл ажиллагаа, хийгдэж байгаа ажлууд, цаашид хийж хэрэгжүүлэх буй ажлаа танилцуулж,  Б.Оросоо гуай сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэн хамт олонд амжилт хүсэн уулзалт өндөрлөлөө.

Arslan.mn

Их хотын иргэнийхээ хувьд төрөлх хотынхоо амар амгалан, сайн сайхны төлөө бие сэтгэл гарган санал бодлоо хуваалцсан иргэн Б.Оросоо гуайдаа хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4495