УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.16/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулж байр сууриа илэрхийллээ.
Б.Пүрэвдорж "БХ-ийн сайд Г.Сайханбаяр УИХ-д нэр дэвшинэ гээд зунжингаа цэргийн ангийг тэр чигээр нь Архангайд авааччихсан ажиллаад явж байна лээ. Албан хаагч нар нь бушуухан гэртээ харих юмсан гээд ярьж байсан. БХ-ийн сайд Г.Сайханбаяр цэргийн төсвийн мөнгөөр сонгуулийн ажил хийж явахын оронд армид очсон хүүхдүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхэд зориулахгүй яасан юм бэ
Яагаад эцэг эхэд нь хэлэлгүйгээр нас барсан цэрэгт задлан хийж байгаа юм бэ. Энэ бол маш том дээрэлхэлт шүү"гэв.