УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.16/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулж байр сууриа илэрхийллээ.
Н.Алтанхуяг "Сайд Г.Сайханбаяр “Тэр цэрэг ямар байсныг би мэднэ” гэх. Танай бүлэг, Засгийн газар энэ сайддаа арга хэмжээ авахгүй юм уу. Тайван цагт маш олон ардын хүүхэд үрэгдэж байна. Хүүхдээ цэрэгт явуулснаас оршуулгын газар луу явуулаагүй шүү дээ." гэв.