ШУУРХАЙ: Бригадын генерал Ч.Цогтжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг өргөн мэдүүлэхээр болжээ

Arslan.mn

Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн командлалын харьяа 326 дугаар цэргийн ангид  21 настай  байлдагч нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Дээрх хэрэг гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын зөвлөл хуралдаж хэд хэдэн Ажлын хэсэг байгуулан, тодорхой арга хэмжээ авахаар болсон.

Тэгвэл энэ хүрээнд ЗХЖШ-ын удирдлагууд зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болжээ.

Тухайлбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч  Г.Отгонбаярыг ЗХЖШ-ын даргын шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Мөн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчдөд хүргүүлжээ..

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
45035