
Сүүлийн өдрүүдэд Эрдэнэтийн 49 хувь, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл Цемент шохойн үйлдвэртэй холбоотой асуудлууд олон нийтийн анхааралд өртөж, энэ асуудалд Ц.Элбэгдоржтой холбоотой гэх мэдээлэл гараад буй.
Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Хийж байгаа хэдээс нь матаас ирээд байх юм. Эрдэнэтийн 49, МАНАН, шүүх, Оюутолгой, Элбэгдорж гээд цувралууд" олон өнцөг"-өөс явах гэнэ. Мөнгө төсөв, үүрэг сценари ярилцаад, дүр гаргаж хувиарлаад... Далайн цаана хүртэл дуулдах юм. Наад юмнуудаа гэрэл цохиулахгүй хийж болохгүй байна уу. Хийгээд ч, яриад ч үлгэрт чинь итгэх хүн үлдсэн үү" хэмээжээ.






































