СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж орлого 2.2 сая төгрөг болж 11.8 хувиар нэмэгджээ

Arslan.mn

Өрхийн нийгэм,  эдийн  засгийн  судалгааны 2023 оны 3 дугаар улирлын дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Өрхийн сарын дундаж нийт орлого 2.2сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 431.5 (23.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 237.1 (11.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Үүнд цалин хөлсний орлого 365.8  (41.9%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. 

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2023 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 500.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 56.7 мянгаар, 700.0-900.0  мянган  төгрөгийн  орлоготой  өрх 11.9 мянгаар, 900.0-1100.0  мянган төгрөгийн  орлоготой  өрх 25.5 мянгаар,  1.1-1.6  сая  төгрөгийн  орлоготой  өрх 7.9 мянгаар буурсан.

Харин 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 1.2 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 5.0 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 47.5 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 96.0 мянгаар тус тус нэмэгдсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
45088