
Өнгөрсөн есдүгээр сард Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо ээлжит их хурлаа хийж АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргаланг холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон байдаг.
Тэгвэл өчигдөр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Зөвлөлдөх зөвлөлийн хурлаа хийж, Тэргүүн дэд Ерөнхийлөгч болон дэд дарга нараа сонгожээ.
Тухайлбал, Тэргүүн дэд Ерөнхийлөгчид Х.Номингэрэл, Д.Оюунцэцэг нар нэр дэвшсэнээс 62,8 хувиар Д.Оюунцэцэг сонгогдсон. Харин дэд ерөнхийлөгчөөр Б.Пунсалмаа, Д.Энхтуяа, Х.Номингэрэл, Э.Цэцэгсайхан, Д.Үүрийнтуяа, Н.Одонгуа, Р.Булгамаа, Э.Ариунтунгалаг, Ц.Алтанцэцэг нар тус тус сонгогджээ.






































