
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монголд хорт хавдрын хамгийн их өвчлөлтэй газар Дорнод, хамгийн багатай нь Баян-Өлгий гэсэн судалгаа байна. Энэ одоо ямар учир шалтгаантай юм бэ. Удамшил уу, идэж ууж байгаатай холбоотой юу.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Агаар, хөрсний бохирдол, архи тамхины хэрэглээ, амьдралын идэвхгүй хөдөлгөөн гэхчлэн олон хүчин зүйл өвчлөлд нөлөөтэй гэсэн судалгаа байдаг.






































