Д витамин загасны тос цөцгийн тос, сүү өндөг, мөөгний тосонд элбэг байдаг. Мөн тосонд уусдаг тул өөх, тосны боловсруулалт шингэлт хэвийн байхын хирээр Д витамин боловсролт сайн байдаг.
Д витаминыг уушигны сүрьеэ өвчтэй, элэг, бөөр, ходоод гэдэсний өвчний үед, хэт өндөр настан болон 35-аас дээш настай жирэмсэн хүн, бамбай булчирхайн дутагдалтай хүмүүс болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Д ВИТАМИНЫ ҮНДСЭН ҮҮРЭГ НЬ БИЕИЙН КАЛЬЦИ ФОСФОРЫН СОЛИЛЦООНД ОРОЛЦОЖ ЭДЭД КАЛЬЦИЙН ХУРИМТЛАЛ ҮҮСГЭДЭГ
Д витамин дутагдах шалтгаан:
- Нарны гэрлийн тусгалын хэмжээ бага байх
- Хоол тэжээлээр орж ирэх витамины хэмжээ бага
- Цөс, нойр булчирхай, элэг бөөрний өвчлөлтэй холбоотой дутагдал үүсч болно.
Дутагдаж байгаагийн шинж:
- Арьс цайрах буюу цагаан арьстай болох
- Шүдний хэлбэр алдагдана, Ургалт удааширна
- Хүүхдэд сульдаа буюу рахит өвчний шинж илэрнэ.
Витамины хоногийн хэрэгцээ:
- Насанд хүрсэн хүнд 500-1,000 нэгж
- Жирэмсэн болон хөхүүл эмэгтэй 600 нэгж
- 0-12 сартай хүүхэд 400 нэгж
- 1-8 настай хүүхэд 600 нэгж .