Нүүрсний сонсгол ирэх ДАВАА ГАРАГТ эхэлнэ

Arslan.mn

Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр буюу ирэх ДАВАА ГАРАГТ эхэлнэ.

Тодруулбал нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-8-ны өдөр, хоёр дахь сонсголыг аравхоёрдугаар сарын 18-22-ны өдөр зохион байгуулахаар тогтсон.

Тэгвэл өнөөдөр сонсголд оролцох гэрчүүдийн нэрсийг тогтоож, хэн хэнийг нүүрсний сонсголд гэрчээр дуудах вэ гэдэг тодорхой болгоно.

Олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгойн захирал асан Б.Ганхуяг нарын сонсголд оролцуулах ёстой гэж үзэж байгаа юм. Тэдний хувьд нүүрсний хэрэгт холбоотой эсэхийг нь шүүхээр дэнсэлж байгаа ч нүүрсний хулгайн хамгийн том оролцогчид бас гэрчүүд гэж олон нийт дүгнэж буй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
45236