Томуугийн дэгдэлт нэмэгдвэл ашиглах зориулалтаар нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт 297, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг 575 ор дэлгэсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээллээ.
Тэрээр "Эрүүл мэндийн байгууллагуудад эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна. Өнөөдрөөс амбулаторийн тусламж үйлчилгээг уртасгасан цагаар үзүүлж эхэлжээ. Мөн өрхийн эмнэлгүүдийг амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллуулахаар болсон. ЭХЭМҮТ, Яармагийн 300 ортой эмнэлэгт резидент эмч нар болон АШУИС-ийн төгсөх курсийн 90 оюутанд, хоол, унааны зардлыг өгч туслахаар ажиллуулж байгаа" гэлээ.