Б.Дэлгэрсайхан: “Приусны нүүрсэн янданг тайлаад сууж байдаг хулгайч гэж юу байх вэ дээ“

Нийслэл хотын хэмжээнд Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл 133,235 бүртгэлтэй байна.

Үүнээс: Toyota prius -20 маркийн тээврийн хэрэгсэл 67,456  буюу 50,6 хувь, Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38,0 хувь, Toyota prius-40 маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11,3 хувийг эзэлдэг

Эдгээр автомашины нүүрсэн янданг хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсээр байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлдэг. Сүүлийн 3 жилийн байдлаар Тоёото Приус маркийн авто машины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг бүртгэгдсэн. Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаар 20 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ

“Байрны гаднах автомашины толийг хугалаад аваад явчихдаг асуудал арав гаруй жилийн өмнө гардаг байсан. Энэ бол хулгай. Харин автомашины янданг тайлаад сууж байдаг хулгайч гэж юу байх вэ. Нэг бол приус автомашин зарж байгаа хүмүүс анх орж ирэхэд нь л янданг тайлж аваад хүнд борлуулж байгаа. Эсвэл жолооч өөрөө үүнтэй, үүнгүй болно, үзлэгт аргалчихна гээд яндангаа зарчхаж байгаа юм.

Түүнээс ямар юмны хулгай байх вэ, эрүүл ухаанаар бодоод үзээрэй. Яндан хулгайлж байна гэдэг ёстой худлаа” гэлээ.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
45278