Хөрс хуулалтад зориулж ₮22.8 тэрбумын санхүүжилт авсан С.Ганбаатарын эхнэрийн “Болор-Аграмба“ ХХК төрөөс ₮32.5 тэрбумын ТЕНДЕР авч байжээ

Arslan.mn

Өчигдөр эхэлсэн "Нүүрсний сонсгол" өнөөдөр үргэлжилнэ. Шинжээч "Тавантолгой" ХК-иас хөрсний ажил гүйцэтгэсэн компанитай холбоотой мэдээллийг танилцуулсан.

Тодруулбал, "Болор-Аграмба" ХХК 2014-2021 онын хооронд 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Харин тус компанийн нэгдмэл сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү Ж.Батбаяр нар байна гэдгийг шинжээч ил болгосон.

Тэгвэл "Болор-Аграмба" ХХК 2014-2022 онуудад есөн тендер шалгарч төрөөс ₮32.5 тэрбумын ТЕНДЕР авч байжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
45293