С.Эрдэнийг АН-ын даргаар батламжлав

Report.mn image

АН-ын долдугаар их хурлаар С.Эрдэнийг намын даргаар батламжлав.

Тэрбээр өнгөрсөн сарын 29-нд болсон намын даргын сонгуульд нийт гишүүдийн 35.8 хувийн саналыг авч, ялалт байгуулсан юм. Түүнийг өнөөдөр намын долдугаар их хурлаар батламжилж, нэрийг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болголоо.

С.Эрдэнэд намын даргын тамга гардуулах ёслолд АН-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нар оролцлоо. Энэ үеэр намын тугийг З.Энхболд, Л.Эрхэмбаяр болон Э.Бат-Үүл нарт үүрд хадгалуулахаар гардуулав.

АН-ын дарга асан З.Энхболд тамгаа шилжүүлж өгөх үедээ, “Ардчиллын төлөө тууштай тэмцэж, шинэчлэлийг хөгжүүлж чадсан нийт гишүүддээ талархал илэрхийлье. Ардчилсан нам УИХ -ын сонгуульд цөөнх болсон хэдий ч алдаа дутагдалдаа үнэлэлт дүгнэлт өгч, өөрчлөлт, шинэчлэл хийж байна. Ардчилсан намыг дахин эрх баригч хүчин болгохын төлөө миний бие шинэ даргатай хамтран зүтгэх болно” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
453