Женнифер Лопес “Мария” хар шуурганд өртсөн хүн амд нэг сая доллар хандивлалаа

Image result for Женнифер Лопес

Америкийн дуучин, жүжигчин, продюсер, Женнифер Лопес “Мария” хар шуурганд өртсөн Пуэрто-Рико арлын хүн амын хэрэгцээнд зориулж нэг сая доллар хандивласан байна.

Бронкс дахь пуэрторика гэр бүлд төрсөн алдарт жүжигчин бүсгүй энэ сарын 24-нд Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомогийн зохион байгуулсан хандивын арга хэмжээн дээр энэ тухайгаа зарлажээ.

Image result for Женнифер Лопес

Пуэрторикачууд Америкийн иргэнд тооцогддог бөгөөд одоо тэдэнд тусламж хэрэгтэй болсныг Лопес сануулсан аж. “Мария” хар шуурга сүүлийн 90 жилийн хугацаанд тохиолдоогүй асар их хүчээр Пуэрто-Рикаг дайрч, түүний учруулсан хор хохирол асар их болсон тухай дуучин бүсгүй дурдсан байна.

Лопес хөлбөмбөгийн Dallas Mavericks клубын эзэнтэй хамтран хоёр онгоц  дүүрэн анхны тусламжийн зүйлс болон зөөврийн аккумуляторуудыг бэлдсэн бөгөөд онгоцны экипаж цаг агаар сайжрахаар Пуэрто-Рико руу нисэхийг хүлээж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4531