Сумын заан Г.Ганбатыг учраа бөхөө санаатайгаар өвдөглөсөн хэмээн үзэж, барилдах эрхийг нь 1 ЖИЛЭЭР хаслаа

Arslan.mn

“Монгол бөхийн өргөө”-нд энэ оны арваннэгдүгээр сарын 19-нд учраа бөхөө санаатайгаар өвдөглөсөн Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат, сумын заан Г.Ганбатын барилдах эрхийг нэг жилээр хасахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, зөрчил гаргагч Г.Ганбатыг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1-т заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.

Мөн ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхөд Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцсон байна.

Сумын заан Г.Ганбатын энэхүү үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
45427