У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар Ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо

Хоёр өдөр үргэлжилж буй МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал дөнгөж сая дууслаа.

Arslan.mn

УЗ-өөс Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлын нийт гишүүдээрээ хэлэлцүүлэхээр болжээ.  Өнөөдөр болох МАН-ын Бага хурлаар нэр дэвшигчдийг хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Үүний дараа шинэ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батламжлах юм. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг энэ сарын 7-нд бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулаад байгаа билээ. Одоо дараагийн танхимыг бүрдүүлэх эхлэл тавигдаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
4543