ЦЕГ: Баяр ёслолын дараа согтуугаар жолоо барихгүй байх, ажилтнуудаа таксинд суулгаж явуулахыг зөвлөж байна

Arslan.mn

Шинэ жилийн баяр хаяанд ирж, байгууллагуудын баярын цэнгүүн эхэлж байна. Өнгөрөгч Баасан гарагт цагдаагийн байгууллагад 334 зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 11 хүн гэмтэж, 2 хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Цагдаагийн алба хаагчид 135 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж болзошгүй эрсдэлээс сэргийлээд байна.

Иймд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаа байгууллага, хамт олон үйл ажиллагаа тарсны дараа ажилтан, албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хангаж, гэрт нь хүргэх, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр бусаддаа анхаарал хандуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
45459