ЗАВХАН: Агаарын шугамын гэмтлийг засварлаж, хэрэглэгчдийн цахилгааныг холболоо

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын  Жаргалант багийн Хатгуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 209 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км, Завхан аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км/-т арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 19.48 цагт “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангайн бүсийн салбар Мөрөн-Тэлмэн чиглэлийн 110 кВ-ын агаарын шугамын цахилгаан дамжуулах утас тасарч гэмтэл гарсны улмаас Завхан аймгийн 21 сум, Говь-Алтай аймгийн 6 суманд цахилгаан эрчим хүч тасарсан аж.

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан салбар Мөрөн дэд станц, Эрдэнэт салбарын ажилтнууд цахилгааны гэмтлийг сэргээн засварлаж, хэвийн горимд оруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
45463